ШУУРХАЙ: Уул уурхайн дэд сайдад томилогдсон О.Цэндсүрэнг зодооны хэргээр ажлаас нь чөлөөлж байжээ

ШУУРХАЙ: Уул уурхайн дэд сайдад томилогдсон О.Цэндсүрэнг зодооны хэргээр ажлаас нь чөлөөлж байжээ

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхайн дэд сайдад О.Цэндсүрэнг томилсон билээ. 

Тэгвэл О.Цэндсүрэн нь 2015 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа зодооны хэрэгт холбогдож улмаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан байна. 

Тодруулбал, 2015  оны наймдугаар сард Засгийн газраас нэр бүхий дэд сайд нарыг чөлөөлсөн байдаг. Тухайн үед Уул уурхайн яам дэд сайд Г.Тэмүүлэнг үдэж гаргах ёслол зохион байгуулж, улмаар тус арга хэмжээний үеэр зодоон болсон байна. Тиймээс уг зодоонд нэр холбогдсон Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн, төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Я.Бадрах нарыг Уул уурхайн сайд Р.Жигжид үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан байна. 

Мөн түүнийг Уул уурхайн дэд сайдын албан тушаалд томилогдоход эрх ашгийн зөрчилтэй гэх мэдээлэл байгаа юм. Тодотговол, тэрбээр ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Нанаметалл" ХХК-ийг эзэмшдэг байна.