УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгч хоригийг хүлээн авч, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг шууд үргэлжлүүлэхээр УИХ-аар шийдвэрлэсэн. Гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэх юм. Гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж АН, МАН, Ерөнхийлөгч гэсэн гурвалсан хэсгээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан юм.
Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 3/2-оор дэмжигдвэл оруулж болно гэсэн заалтыг журмын хуульд оруулсан.
АН-аас тавьж байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх, Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад сайдуудыг гаднаас томилох асуудалд ажлын хэсэг саналаа нэгтгэсэн.
Сонгуулийн тогтолцоо, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр унасан Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал дахиж оруулж ирэх дээр МАН, АН, Ерөнхийлөгчийн талууд санал нэгдсэн ажээ.