"АН-ын эвлэрлийн хурал" өнөөдөр 15:00 цагт Төрийн ордонд эхэлсэн бөгөөд С.Эрдэнэ нар оролцоогүй байна

"АН-ын эвлэрлийн хурал" өнөөдөр 15:00 цагт Төрийн ордонд эхэлсэн бөгөөд С.Эрдэнэ нар оролцоогүй байна

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар “Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг байгуулах” шийдвэрийг гаргасан байна. Тус ажлын хэсэг нь нийт 39 гишүүнтэй бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багтай гэж буй. 

Сонирхуулахад, зөвлөх багийн гишүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан З.Энхболд, С.Эрдэнэ нар багтсан гэж буй. Тэгвэл өнөөдөр /2022.12.28/ 15:00 цагт тус ажлын хэсгийн анхны хурал Төрийн ордонд болж байгаа аж. Харин тус хурал С.Эрдэнэ, З.Энхболд оролцоогүй бөгөөд хурал оролцож буй гишүүд нь “хэвлэлд байр сууриа илэрхийлэхгүй байх”-аар тохирчээ.