П.Сайнзориг: “Тавантолгой“ “ЭТТ“-руу 48 тэрбумыг шилжүүлж, хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдлээ

П.Сайнзориг: “Тавантолгой“ “ЭТТ“-руу 48 тэрбумыг шилжүүлж, хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдлээ

Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой" ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг томилсон. 

Тэрбээр "Миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Тавантолгой" ХК-д Засгийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу Таван толгой ХК нь ЭТТ-н ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн, /үүнээс 126,522.85 тонн нь коксжих, 201,795.68 тонн эрчим хүчний, 11,744.45 тонн нүүс нь сааж нүүрс/ нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг. Харин өнөөдөр буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу $13.9 сая ЭТТ руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна. Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж 2 компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдэж байна" гэжээ.