"Нүүрсний" асуудлаар хийсэн Ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсоно

"Нүүрсний" асуудлаар хийсэн Ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсоно

УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр /2022.12.28/ Төрийн ордонд болно. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсоно.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх аж.