АН-ын туг, логог өөрчилсөн дүрмийн өөрчлөлтийг баталж өгөхийг И.Мөнхжаргал нар Улсын дээд шүүхээс хүсчээ

АН-ын туг, логог өөрчилсөн дүрмийн өөрчлөлтийг баталж өгөхийг И.Мөнхжаргал нар Улсын дээд шүүхээс хүсчээ

Х.Баттулгын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргал нараас Улсын дээд шүүхэд энэ сарын 27-ны өдөр /2022.12.27/ өргөдөл өгчээ. Тэд өргөдөлдөө, “Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэжээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 16 /2022.08.16/-ны өдрийн намынхаа цахим Их хурлаар АН-ын туг, логонд өөрчлөлт оруулахыг дэмжиж баталсан бөгөөд уг өөрчлөлтийг дүрэмдээ оруулсан юм байна.