В.Путины зарлигаар “Эх орондоо гавьяа байгуулсан” одон хүртсэн И.Азизов “Монголын дотоод хэрэгт оролцож, иргэд эсэргүүцэх болсон” тул нутаг буцаж байна уу

В.Путины зарлигаар “Эх орондоо гавьяа байгуулсан” одон хүртсэн И.Азизов “Монголын дотоод хэрэгт оролцож, иргэд эсэргүүцэх болсон” тул нутаг буцаж байна уу

Монгол Улсад есөн жил суусан ОХУ-ын элчин сайд И.Азизовын бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орон руугаа буцахаар болоод байна. Хачирхалтай нь, аль ч орны элчин сайд 3-4 жил болоод нутаг буцдаг бол, И.Азизов манай улсад есөн жил суусан байгаа юм.

Харин энэ оны гуравдугаар сарын 22 /2022.03.22/-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гараас “Эх орондоо гавьяа байгуулсан-II” зэргийн одон хүртсэн И.К.Азизов яагаад гэнэт нутаг буцах болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар "ОХУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан асар их хувь нэмэр, олон жил үнэнч шударга дипломат алба хаасны төлөө БНХАУ-д суугаа элчин А.Денисовыг “Эх орондоо гавьяа байгуулсан-III” зэргийн одон, Тажикстан улсад суугаа элчин И.Лякин-Фролов, Монгол Улсад суугаа элчин сайд И.Азизов нарыг "Эх орондоо гавьяа байгуулсан II” зэргийн одонгоор өнгөрөгч гуравдугаар сар /2022.03/-д шагнасан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ОХУ-ЫН ЭЛЧИН САЙД И.АЗИЗОВ МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ УДАА ДАРАА ОРОЛЦОЖ БАЙВ-

Харин В.Путины зарлигаар “шагнал” хүртсэн И.Азизов Монгол Улсаас гэнэт буцах болсон нь түүний суугаа орныхоо дотоод асуудалд оролцсон, мөн манай зарим иргэд түүнийг эсэргүүцэх болсонтой холбоотой байж болзошгүй.

Учир нь тэрээр;

  • УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны нэгдүгээр сард (2022.01.20) ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан байдаг. Энэ үеэр И.К.Азизов "Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой" гэж хэлсэн. Энэ тусгаар улсын парламентын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын мэдээллийг авахыг хүссэн үйлдэл болж иргэдийн дургүйцлийг хүргэсэн.
  • ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас энэ оны гуравдугаар сард /2022.03.24/-т албан ёсны фейсбүүк хуудаст “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтэлсэн байдаг. Улмаар эл үйлдэл нь мөн монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч, Монголын Гадаад харилцааны яам тус мэдээлэлд эсэргүүцэл илэрхийлж, нот бичиг илгээсэн гэгддэг. Мөн нийтэлсэн мэдээллээ пейж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "дуудаж" уулзсан гэх албан бус мэдээлэл бий.
  • Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотод парад зохион байгуулсан. Хэдгээр тус улсын Элчин сайдын яамнаас уг жагсаалыг Ялалтын парад хэмээн нэрийдэж байсан ч үүнийг иргэдийг дайныг дэмжсэн жагсаал хийсэн хэмээн эсэргүүцсэн. Энэ талаар Олон улс судлаач П.Наранбаяр “Ялалтын парадыг манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам өмнө хийдэггүй байсан. Энэ жил хийж байгаа нь улс төрийн зорилготой гэж харж байна” хэмээсэн юм.
  • Эрхүү мужийн Хууль тогтоох чуулганд тус мужийн парламентын дарга А.Ведерников, ОХУ-аас Монгол Улсад Оросоос суугаа элчин сайд И.Азизовыг энэ оны долдугаар сарын 19-ны өдөр /2022.07.19/хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайд И.Азизов Монгол Улсын парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар ярьсан байдаг. Энэ нь мөн л Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон үйл явдал гэдгийг учир мэдэх хүмүүс тодотгодог.
  • Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлаар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 9-ны өдөр //2022,09.09/ мэдэгдэл гаргав. Үүнийг Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон болчимгүй үйлдэл гэдгийг БШУ-ын сайд Л.Энх-Амгалан онцолсон. 

Энэ мэтээр Монгол Улсын дотоод хэрэгт оролцсоор ирсэн ОХУ-аас манайд суугаа Элчин сайдын яаманд Гадаад харилцааны яамнаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй ч, олон иргэд түүнийг эсэргүүцсээр байгаа юм.