Энэ сарын 31-ны өдөр дуусах Ковидын хуулийг сунгахгүй

Энэ сарын 31-ны өдөр дуусах Ковидын хуулийг сунгахгүй

“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг УИХ-аас хоёр удаа сунгасан.

Тэгвэл тус хуулийн үйлчлэх хугацаа энэ сарын 31-ны өдөр /2022.12.31/ дуусч байна. Хуулийг дахин сунгахгүй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. Хуулийг ЭНД дарж унших. Хуулийн үйлчлэлийн хүрээнд зарим албан тушаалтнуудаас төрийн албаны шалгалт авахгүйгээр томилсон мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан, хурал цуглаан хийхийг хориглосон билээ.