Г.Занданшатар: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлж олон нийтийн хяналтад оруулна /ВИДЕО/

Г.Занданшатар: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлж олон нийтийн хяналтад оруулна /ВИДЕО/

УИХ-ын дарга Г.Занданшатар "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл"-ийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулан тус хуультай нийцүүлж, төрийн хүнд суртал авлигал хүнд суртлыг арилгах цогц ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 1600 гаруй тусгай зөвшөөрлийг цэгцэлж, 362 тусгай зөвшөөрөл болгоно. Ингэснээр дэлгүүр хоршоо, хувийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэнэ. Нүүрсний хулгайг цэгцэлж, нээлттэй ил тод, үр ашигтай байлгах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсан. Энэ биржийн тухай хуультай холбогдуулан тогтоол гаргаж 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх, үүнийг олон нийтийн хяналтад оруулахаар тусгалаа. Албан тушаалтны хяналтаас илрүү ард иргэдийн хяналт чухал гэх зорилгоор зохицуулах чиглэлийг өгсөн тогтоолыг боловсруулж, хэлэлцүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

ВИДЕО: