Ирэх сарын 16-20-ны өдөрт Швейцарын Давос хотноо болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож магадгүй

Ирэх сарын 16-20-ны өдөрт Швейцарын Давос хотноо болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож магадгүй

Дэлхийн эдийн засгийн 53 дахь удаагийн чуулга уулзалт ирэх сарын 16-20-ны өдөр /2022.01.16-20/ Швейцарын Давос хотноо болно. Энэ жилийн уулзалтаар Ковид-19 халдвар болон Орос-Украины хурцадмал байдлаас үүдэлтэйгээр үүссэн эдийн засгийн хямрал түүнээс гарах арга замыг тойрч ярилцах аж. 

2022 онд хүчирхэг орнуудын эдийн засгийн өсөлт саарч хүнсний болон эрчим хүчний өсөлтөд өртөөд байна. Энэ нь 1970 оноос хойшхи "савлуулсан" үзэгдэл юм. Үүнд геополитикийн хямрал, эдийн засгийн хуваагдал, санхүүгийн салбарын эмзэг байдал түүний дотор хөрөнгийн үнийн уналт, өрийн өндөр түвшин, хяналтаас гарч буй уур амьсгалын хямрал зэрэг нь нөлөөлж байна гэж шинжээчид дүгнэж байна. 

Яг энэ эгзэгтэй цаг үед дэлхийн эдийн засгийн чуулган болж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үнэ цэнэ, зайлшгүй хэрэгцээг дахин тодорхойлох нь. Уулзалтад дэлхийн төрийн тэргүүн нар оролцдог билээ. Тэгвэл чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож магадгүй байгаа аж. Одоогоор Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын тухай албан ёсны мэдээллийг олон нийтэд ил болгоогүй бөгөөд нууцалж байж магадгүй байна.