"Хувь хүний дансны гүйлгээ, орлогоос хэзээ ч татвар авахгүй" гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ

"Хувь хүний дансны гүйлгээ, орлогоос хэзээ ч татвар авахгүй" гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тус нэмэлт өөрчлөлтөд иргэдийн дансны гүйлгээ, орлогоос татвар авах тухай заалт тусгасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг мэдээллийг Сангийн яамнаас үгүйсгэлээ. 

Тодруулбал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн "Дансны гүйлгээ, орлогоос хэзээ ч татвар авахгүй. Хууль ерөөсөө иргэдийн данснаас татвар авах заалт байхгүй. Дансны гүйлгээ орлого, зээл алинаас нь ч татвар авахгүй. 2023 оноос эхлэн мөрдөгдөх ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс давсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хамаарна. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт хүн амын 99.9 хувьд энэ татвар огт хамаагүй. Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд энэ татвар хамаарахгүй" гэв.