Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Х.Арманыг томилно гэв

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Х.Арманыг томилно гэв

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тодорхой шалтгаануудын улмаас үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсноо энэ сарын 01-ны өдөр /2022.12.01/ мэдэгдсэн.

Тэрээр үүрэгт ажлаа өгөх болсон шалтгаанаа намын нөхдийнхөө дунд үл ойлголцол бий болсон, мөн эрүүл мэндийн байдалтай холбоотой учир урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлага гарсан хэмээн тайлбарласан юм. Тодруулбал, тэрээр зам тээврийн осолд холбогдоод байсан юм. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Засаг даргад Х.Бауыржаны орлогч Х.Арманыг томилохоор төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Тун удахгүй тус аймгийн ИТХ-ын хуралдаан хуралдах бөгөөд Х.Арманыг томилох асуудлыг хэлэлцэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлах аж. 

ҮЗЭХ

 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө