Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу автобусны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай, цэвэр зорчих нөхцөл бололцоогоор хангах, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг дээшлүүлэх ажлын хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-с “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ.
Уг ажлын хүрээнд эцсийн цэгүүд болох Ч:25 Тоосгоны эцэс, Ч:28 Сэлхийн эцэс, Ч:29 Сэлбийн чиглэлүүдэд “BUS SERVICE” үйлчилгээг явуулж байна. Энэ үйлчилгээ нь нийтийн тээврийн шугаманд яваа өөрийн автобусанд чийгтэй цэвэрлэгээ, халдвараас сэргийлэх ариутгалын үйлчилгээг зохион байгуулж иргэд та бүхэнд цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс