Засгийн газрын ээлжит хуралдаан энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.12.28/-т болно. Тус хуралдаанаар яамдын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж батлах ажээ. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ыг татан буулгаж, тус газрын алба хаагчдыг нь харьяа яамдад нь шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарсан. Энэ утгаараа яамдын орон тоо нэмэгдэж, газар хэлтсийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж байгаа ажээ.
