Хуваарийн дагуу даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэдэг. Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн /2022.12.26/ хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх хариуцсан яамны мэдээллийг сонссон байна. Мэдээлэл сонсож ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас тус бүлгээс мэдээлэл хийсэнгүй.
