Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ыг татан буулгаж, он гаргаад үйл ажиллагааг нь зогсоож буй. Харин тус байгууллагын 1600 гаруй алба хаагч, байцаагчдыг нь салбар, салбарын яамдад нь хуваарилах юм. Тухайлбал, байгаль орчны байцаагчид БОАЖЯ-нд, уул уурхайн байцаагчид УУХҮЯ-нд очиж ажиллана.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Д.Амарбаясгалан, “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагатай болж байгаа” гэж мэдэгдсэн.
Харин “Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг ЗГХЭГ-ын дэд дарга хариуцна” гэж байгаа.
Тэгвэл он гараад үйл ажиллагаа нь зогсох "МХЕГ-ын дарга Б.Баасандоржийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилоод, түүгээр Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг удирдуулах”-аар тохироог хийгээд байгаа аж. Харин ЗГХЭГ-ын одоогийн дэд дарга У.Бямбасүрэнг өөр ажилд сэлгэж томилж магадгүй байгаа ажээ.