Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус дахин явж эхэллээ.
Долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гарагуудад аялж эхэллээ. Тодруулбал, №301 дугаартай рейлбус Улаанбаатар хотоос өглөөний 09.00 цагт хөдөлж Зүүнхараад 11.50 цагт, Баруунхараад 12.19 цагт зогсож, Дарханд 13.30 цагт очино. №302 дугаарын рейлбус Дарханаас 14.00 цагт хөдөлж, Баруунхараад 15.11, Зүүнхараад 15.55, Баянрбууоалд 17.11-д зогсож, Улаанбаатарт 19.00 цагт ирэх юм.
Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих юм.