Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/-ны хуралдаан өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ.
Энэ удаагийн хуралдаанаар ҮБХ-ны нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батлах, Улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, Сонгуульд нэр дэвшигчийн татварын хэмжээ, хугацааг батлах, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮБХ, ДоСХ, ҮДХ-ны гишүүдтэй байгуулах гэрээний төслийг хэлэлцэн батлах ажээ.