Г.Тэмүүлэн: УИХ-ын эрх мэдлийг хязгаарласан ЗГ-ын хуулийн төслүүдийг онцгой анхаарч буцаах хэрэгтэй /ВИДЕО/

Г.Тэмүүлэн: УИХ-ын эрх мэдлийг хязгаарласан ЗГ-ын хуулийн төслүүдийг онцгой анхаарч буцаах хэрэгтэй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы Баасан гараг /2022.12.23/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Засгийн газраас хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулан ирж байна. Би УИХ-ын бүх гишүүд энэ хуульд, уг төсөлд анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна. Нэгдүгээрт энэ үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл орж ирж байна. Хоёрдугаарт УИХ-ын үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхэд шууд халдаж буй хуулийн төсөл байна шүү. Гуравдугаарт энэ удаагийн засгийн газар үе үеийн засгийн газруудаас илүү их эрх мэдэлтэй. Ажиллах боломжтой засгийн газар байгаа юм. Тиймээс УИХ-руугаа ингэж дайрдгаа болих хэрэгтэй гэж харж байна.

Муу л бол захын хар овоохой гэдэг шиг УИХ-руугаа дайрдаг. Бүх хэргийг тохох гэдэг. Эрх мэдлийн хязгаарлах гэдэг. Энэ зүйлсээ одоо болих хэрэгтэй. Энэ хуулийн төслийг хэн санаачилсан юм. Аль яамнаас оруулан ирж байгаа юм. Засгийн газар хэмжээ хязгаартай баймаар байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдмааргүй байна.

Хуулийг тогтоож санаачлах бүрэн эрх УИХ-д байдаг. Үндсэн хуульд онцгой гагцхүү хууль санаачлан эрх мэдэл УИХ-д байна гэж заасан байгаа. Нийгмийн суурь эрх хуулийг санаачлах эрх засгийн газарт байна. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах эрх нь Засгийн газарт байна. Түүнийг нь зөвхөн УИХ тэнцүүлнэ. Энэ байдлаараа УИХ бодлого тодорхойлж ч чадахаа болих юм уу. Энэ чинь өөрөө үндсэн эрх үүнд халдаж болохгүй.

Хуульд нэмэлт өөрчлөлт хийх эрхийг нь байхгүй болгон гэдэг. Тэгэхээр УИХ энд юу хийх юм бэ. Эсвэл Засгийн газар УИХ болох гээд байгаа юм уу.

Эсвэл энэ өөрчлөлтийг нь хийж өгөөд цаашдаа Монгол Улсын засгийн эрх газар гэж нэрлэдэг болох юм уу.

Юу болгох гээд байгаа юм. Ийм үндсэн хуулийн зөрчилтэй хуулийг оруулж ирж болохгүй. Энийг дэмжиж ч болохгүй. Хууль санаачлагчид нь буцаан явуулах хэрэгтэй. Харин цаашлаад УИХ-ын хуулийн 38.3-т заасан хязгаарлалтуудыг ч гэсэн өөрчлөх ёстой юм байна. УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийг буцаан баталгаажуулах асуудлуудыг харж үзэх хэрэгтэй юм байна. Яагаад УИХ монголын ардчиллын баталгаа. Онцгой бүрэн эрх хангах газар байгаа юм. Цаашдаа ер нь байр байрандаа байх ёстой асуудлуудыг ярихгүй бол болохгүй юм байна. Ийм байдлаар УИХ-д хандаж, эрх мэдлийг нь хязгаарласан энэ мэт төслүүдийг онцгой анхаарч буцаах хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ. 

ВИДЕО: