Д.Амарбаясгалан: Эрдэнэс Монгол ХХК-ийн 88 ажилтныг чөлөөлж, орны хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно

Д.Амарбаясгалан: Эрдэнэс Монгол ХХК-ийн 88 ажилтныг чөлөөлж, орны хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол компанийн удирдлага менежментийг боловсронгуй болгох зорилгоор долоон газар, долоон хэлтэс, 89 орон тоотой ажиллуулах Засгийн газрын үүрэг, чиглэл гарсан. Гүйцэтгэх захирлыг хасаад 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийнэ. Газрын даргын нэрийг сольж ахлах менежер болино. Сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 2-16-ны өдөр явуулна. Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй,  хөгжлийн бодлого төлөвлөлтөөр тестээр шалгалт хийнэ. Дараа нь ярилцлага зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

  • Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх

Ахлах менежерт тавигдах шаардлага:

  • Улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил жил ажилласан байх.
  • Харин мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй, мэдлэг, ур чадварыг үндэслэнэ.

1,000 орчин боловсон хүчин бүртгэгдэх байх гэж харж байна. Шалгалтыг их, дээд сургуулийн профессоруудыг зөвлөхөөр оролцуулж, төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд суурилан зохион байгуулна. Ярилцлага авах комисс их, дээд сургуулийн профессорууд, иргэдийн төлөөлөл, улс орондоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа томоохон групп, компаниудын төлөөлөл, МҮХАҮТ, төрийн төлөөлөл зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Сонгон шалгаруулалтын хугацаа:

Нэгдүгээр сарын 21, 22-нд тестийн шалгалт
Нэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд нүүр тулсан ярилцлага хийгдэнэ.
Хоёрдугаар сарын 1-нээс Эрдэнэс Монгол компани олон нийтийн дундаас шалгарсан багаа бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашлаад 2023 ондоо багтан Эрдэнэс Монгол компанийн 30 гаруй охин компанийн бүтцийг яг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна. Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу "шахааг" зогсоох ажлыг хийнэ.2" гэлээ. 

ҮЗЭХ: