Б.Пүрэвдорж: Баахан шунаж, зүтгэж явж сайд болцгоосон хүмүүс чуулгандаа ирээрэй

Б.Пүрэвдорж: Баахан шунаж, зүтгэж явж сайд болцгоосон хүмүүс чуулгандаа ирээрэй

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг билээ. Энэ хүрээнд өнөөдөр Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Засгийн газрын оруулж ирж байгаа хуулин дээр баахан шунаж, зүтгэж явж сайд болцгоосон хүмүүс бүгдээрээ ирцгээгээрэй. Н.Учралаас бусад нь алга. Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэгт 2019 онд орж ирж, хоёр парламент дамжаад энэ ажлын хэсэгт би байгаа. Хоёр зарчим дээр хатуу манаач хийсэн. Зөвшөөрснөөс бусад бүх зүйлсийг хориглохгүй гэдэг зарчим дээр. Хоёр дахь нь зөвшөөрлийн материал өгөөд 21 хоногийн дотор хариу өгөхгүй бол тэр хүн шууд ажлаа хийх боломжтой байх. Төрийн ажилтны удсанаас үл шалтгаалан үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх хуулийн заалтыг оруулахын төлөө явсан. Ажлын хэсгийг ахалсан Х.Ганхуяг тэргүүтэй хүмүүст баярлаж байгаа. Намайг түрүүнд Г.Занданшатар дарга “Чи гадаадаар яваад байна. Ямар үр дүнтэй явсан юм” гэсэн. Би Сингапур явсан. Энэ ажлын хэсэгт ороод нэг зүйлийг дэлхийн банканд амласан. Та нар зээлийн асуудлаа маш хурдан их хурлаар оруулаад өгөх юм бол зөвшөөрлийг цахимжуулах ажилд хөрөнгө оруулалт тавьж чадах уу гэсэн. Тавина аа гэсэн. Энэ асуудлыг батлаад гаргасан. 1 сая ам.долларыг энэ цахимжуулах программд тавьчихсан байсныг 5 сая ам.доллар болгохоор ажиллаж байгаа” гэв.