Н.Учрал: Бүх салбарт хүний оролцоог багасгаад технологид суурилуулж чадах юм бол хээл хахуул, хулгай чинь зогсоно

Н.Учрал: Бүх салбарт хүний оролцоог багасгаад технологид суурилуулж чадах юм бол хээл хахуул, хулгай чинь зогсоно

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг билээ. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, “Энэ хууль бол 1600-гаад зөвшөөрлийг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа хууль. Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу ЭЗ-ийн яам ЦХХХЯ хамтраад ажлын хэсэг байгуулаад зөвшөөрлийг цахимжуулах ажил хийж байгаа. УИХ-ын дарга 1072 хувьцааг амилуулъя, дээрээс нь нүүрсний биржийг технологит суурилуулж хийе гээд их хурлын тогтоол дээр хүртэл санаа оруулах гээд явж байна.

Бүх салбарт хүний оролцоог багасгаад технологид суурилуулж чадах юм бол хүнд суртал буурна. Цаашлаад авлигал, хээл хахуул, хулгай чинь зогсоно.

Гэтэл технологи нь ямар байгаа вэ гэдгийг үнэлэхгүйгээр ерөөсөө ямар ч дэвшил гарахгүй. 2019 оны харилцаа холбооны тухай хуульд тодорхой заалтууд туссан. Манай яам бол кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, кибер аюулгүй байдлын аудит хийх журмыг ЗГ-т оруулж байгаа. Гэтэл энэ зөвшөөрлийн хуулин дээр зөвшөөрөл нь энгийн бүртгэл гэж үзээд энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдүүдийг заасан мөртөө аудит хийх эрсдэлийн үнэлгээ хийх энгийн зөвшөөрөл олгох асуудлыг огт тусгасангүй” гэв.