ВИДЕО: Сүхбаатарын талбайд ирсэн эмэгтэй хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэв

ВИДЕО: Сүхбаатарын талбайд ирсэн эмэгтэй хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлэв

“Нүүрсний” хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг үргэлжлүүлж байсан цөөн тооны хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулна хэмээн өчигдөр /2022.12.21/ албадан тараасан.

Ингээд тэдний суулт хийж, хонож байсан Чингис хааны хөшөөний урд талын хэсэг газарт хамгаалалтын хашаа тойруулж иргэдийг нэвтрүүлэхгүй байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2022.12.22/ хэсэг эмэгтэйчүүд Сүхбаатарын талбайд ирж хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагчдаас "бид яагаад талбайдаа хөл тавих эрхгүй болсон, яагаад талбайг хашаалав" зэргээр байр сууриа илэрхийлж байлаа. 

Видео бичлэгийн эх сурвалж: News.mn