Б.Пүрэвдорж гишүүн "Хөшөөт"-ийн уурхайд онцгой дэглэм тогтоож, БЭТ томилож өгөхийг хүсэв

Б.Пүрэвдорж гишүүн "Хөшөөт"-ийн уурхайд онцгой дэглэм тогтоож, БЭТ томилож өгөхийг хүсэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын нэгдсэн нэгдсэн хуралдааны үеэр "Хөшөөт"-ийн уурхайд онцгой дэглэм тогтоож, БЭТ томилож өгөхийг хүсэв. 

Тэрбээр энэ талаар "Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллахэд цас зуд ихтэй өвөлжилт хүндэрнэ гэдгийг хэлж, ОХУ-аас орж ирж байгаа тэжээлийн гааль болон НӨАТ-ыг чөлөөлөхийг хүсэж байна. Мөн Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Н.Цэнджаваас Хөшөөтийн уурхайн хүнд суртлаас болж хөлдөж үхэх нь гэх саналыг надад ирүүлсэн. Тус уурхайгаас малчид нүүрс авъя гэхээр хангалттай хэмжээнд өгдөггүйгээс болж өвчний уурхай үүсэх нөхцөл байдал руу орж байна. Иймээс тодорхой шийдвэр гаргаж өгөөч гэж ярьж байна. 

Хөшөөтийн уурхай Хонг Конгийн компанийн дор маш замбараагүй үйл ажиллагаа явуулдаг. Бараа бүтээгдэхүүнийг 2-3 дахин өндөр үнээр тайлагнадаг. Татварынхаа орлогыг нуун дарагдуулдаг. Тиймээс Засгийн газрынхаа бүрэн эрхийн хүрээнд БЭТ томилоод өгөөч. Хулгай дээрмийг нь илрүүлж, татварыг нь шалгаад өгөөч" гэлээ.