Ш.Раднаасэд: Нүүрсний зуучлагч компаниуд мөнгөө нийлүүлж “Чингис хаан” банкийг худалдаж авах гээд явж байна

Ш.Раднаасэд: Нүүрсний зуучлагч компаниуд мөнгөө нийлүүлж “Чингис хаан” банкийг худалдаж авах гээд явж байна

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг.

Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Сүүлийн үед уул уурхай судалж байна. Энэ биржээ хурдан байгуул. Монголын нүүрсний экспортын 32 хувийг зөвхөн ЭТТ гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж, 108 компанитай гэрээ хийсэн байгаа юм. Сонгон шалгаруулалт гэдэг чинь нэг хүнийг сонгох гэж явуулдаг зүйл биздээ. 61 удаа явуулж давхардсан гэрээнүүд хийчихсэн байна. Үүнийг цэгцлэхгүй болбол худалдан авалт дунд оролцдог Хятад, Монгол бизнес жуулчлагч нар 100 сая ам.долларын өртэй Чингис хаан банкийг чинь худалдаж авах гээд Монгол банкин дээр мөнгө байршуулаад явж байна. Үүнд хэн хариулах вэ? 100 сая долларын өртэй банк шүү дээ. Тавантолгой, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө байгаа. Гэтэл нүүрсний зуучлагч компаниуд худалдаж авна гээд мөнгөө нийлүүлээд Монгол банканд мөнгө байршуулчихсан байна” гэв.