Ж.Ганбаатар: Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас БЭТ томилсон

Ж.Ганбаатар: Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас БЭТ томилсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.22/ хуралдаанаар Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг цахим системээр болон хөрөнгийн биржээр арилжаалах нөхцлийг бүрдүүлж, зохицуулах журмыг батлах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асуун үг хэллээ.

ҮЗЭХ: 

ТодруулбалУИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Тавантолгойн орд 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 1.4 нь коксжих, 4.6 нь эрчим хүчний нүүрс гэж байгаа. Үүнийг зөв ашиглавал монголчуудыг 100 жил тэжээнэ. Буруу ашиглавал 10 жил л тэжээнэ. Өнөөдөр мэргэжлийн бус хүмүүс буруу ашиглаж байна. Уг нь 10 тэрбумын нөөцтэй бөгөөд төрд очиж, хулгай нүүрлэсэн. Мэргэжлийн хүмүүс оновчтой бодлогогүй, олон хуваасан учраас ийм байдалд хүрсэн гэдэг.

2010 оноос хойш 86 сая тонн нүүрс экспортолж, 12.8 их наяд төгрөг олсон. Үүнээс 7.5 их наядаар нь худалдан авалт хийсэн. 576 удаагийн худалдан авалт. Энийг авч үзвэл маш их хууль бус асуудлууд байна. Бидний хэсэг нөхөд ард түмний эзэмшиж байгаа 16.4 хувийг 34 хувь болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Түр журмаар зөвхөн нүүрсээ тестилж үзнэ. Хууль батлагдаад шууд хэрэгжих боломжгүй байгаа. Маш олон ажлыг хийх ёстой. 11 журмаас гадна бирж байгуулна. Нэг амьсгаагаар хийх боломж байхгүй. Хөрөнгө мөнгө шаардагдана. Хил нөхцлөөр хийхээр хүндрэлтэй асуудал байна. Тиймээс долдугаар сарын 1-н хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 хувийг ядаж зардаг болох ёстой. Эхний ээлжид хоёрдугаар сарын 15 хүртэл 20, 15 хувиа биржээр зарна. Хил нөхцөлөөр зарна гэсэн үг. Үнийн хувьд доод үнийг "Эрдэнэс Тавантолгой" компани өөрсдөө зарлана. Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас БЭТ томилсон.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: -1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн хувьцаа эзэмшсэн нэртэй. Нөгөө эзэн нь ашгийг нь авч хөрөнгө оруулагч эзний хувиар хуралд оролцож чадахгүй. Үүнийг засч залруулъя. 

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай: -1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй. Тэр нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байдаг. Засгийн газрын шийдвэр гарч, 1072 хувьцааг эргэлтэд оруулж болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Хоёр дахь зах зээлд гарвал 1072 хувьцааг мөнгөтэй хүмүүс цуглуулаад авчих учраас тэрийг нь хаах ёстой. Тийм учраас хоёр дахь зах зээлийн талаар ярихгүй.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: -1072 хувьцаа дээр болгоомжлол гарч байгааг Засгийн газар ойлгож байна. Уг нь ард иргэд ногдол ашиг авах ёстой.