УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос оруулж магадгүй байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос оруулж магадгүй байна

Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.21/ 17 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу АТГ-аас "нүүрсний" гэх хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласан юм. Тэдний дунд УИХ-ын нэр бүхий долоон гишүүн байсны нэг нь Б.Бат-Эрдэнэ.

Тэгвэл түүнийг мөрдөн байцаалтад санаатайгаар саад учруулах гэж оролдсон гэж үзэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирж магадгүй байгаа аж. 

Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй ч бэлтгэж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ хүлээж аван 24 цагийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай билээ.