СОНСГОЛ: Тээвэр болон түүний цаана бий болсон томоохон далд эдийн засгийн зөрчлийг илрүүлэн шалгалт хийж байгаа

СОНСГОЛ: Тээвэр болон түүний цаана бий болсон томоохон далд эдийн засгийн зөрчлийг илрүүлэн шалгалт хийж байгаа

“Нүүрсний” гэх асуудлаар УИХ-аас зохион байгуулж буй “Нээлттэй сонсгол” үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан нүүрс тээвэртэй холбоотой шалгалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улс 1995 оноос экспорт хийж эхэлснээс хойш 336 сая тонн нүүрс гаргасан. Нийт экспортын 90 хувийг найман компани гаргасан байна. Ингэхдээ 336 сая тонн нүүрс экспортлоод, нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Үүний 43.5 буюу 95 хувийг нь 2011 оноос хойш олсон байна. Улмаар нийт 10 их наяд төгрөгийн татвар авсан. Нүүрсийг тойроод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77, экспортолж, дамжуулдаг 372 компаниуд санхүүгийн тайлангаа өгсөн байна. Үүнээс бид нүүрсний хулгайтай холбогдуулан хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Тухайлбал, 

  • Тээвэр болон түүний цаана бий болсон томоохон далд эдийн засаг 
  • Офтек гэрээ болон хилийн хяналтын байгууллага бүртгэлгүй, эсвэл хоосон гэж бүртгүүлсэн зөрчил
  • ЭТТ ХК-ийн эзэмшлийн буюу талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөвөрлөсөн

гэх зөрчлүүдийг илрүүлж хяналт шалгалт хийж байна. Одоогоор дээрх зөрчлүүдэд үндэслэн татварын байгууллагаас нүүрс тээвэртэй холбоотой нийт 170 компанид 239 удаа шалгалт хийж 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан" гэв.