ВИДЕО: "Нүүрсний" нээлттэй сонсголыг АН-ын бүлгийн дэд дарга Б.Энхмөнх "үймүүлсэн" хэмээн хардаж эхэлжээ

ВИДЕО: "Нүүрсний" нээлттэй сонсголыг АН-ын бүлгийн дэд дарга Б.Энхмөнх "үймүүлсэн" хэмээн хардаж эхэлжээ

Өнөөдөр /2022.12.21/ 10:00 цагт эхлэх ёстой байсан “Нүүрсний” асуудлаарх УИХ-ын нээлттэй сонсголыг зарим иргэд эсэргүүцэж, үймүүлсэн тул товлосон цагтаа эхэлж чадалгүй түр хойшилсон.  Харин нээлттэй сонгол түр саатсан үйл явдлыг “УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулж, сунжруулсан” хэмээн зарим иргэд хардаж байгаа юм. 

Учир нь төрийн ордонд орж ирсэн иргэдийг эсэргүүцлийг өдөөн турхирч, үймүүлсэн хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан Б.Энхмөнх гэх залууг хардаж, үүний ард УИХ-ын гишүүн, Ажнай Б.Бат-Эрдэнэ байж болзошгүй хэмээж байна.

Учир нь УИХ-ын нээлттэй сонсгол "үймүүлсэн" гэгдэж Б.Энхмөнх нь Өмнөговь аймгийн Чандмань цогцолбор сургуулийг төгссөн. Улмаар 2016-2017 он Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2019-2021 оны хугацаанд Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байгаад 2022 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа нэгэн ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

19 цагийн өмнө