“Нүүрсний” гэх асуудлаар УИХ-аас зохион байгуулж буй “Нээлттэй сонсгол” Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан татвартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн 2018-2022 он хүртэлх хугацаанд нийт 267 ААН-д татварын хяналт шалгалт хийсэн. Ингээд 1,1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж 80.2 тэрбум төгрөгийг акт тавьсан. Харин одоо 18 ААН-д хяналт шалгалт хийж байна. Шалгалттай холбоотой шүүхийн асуудал нэлээд гарсан. Тухайлбал, Татварын байгууллагаас гэрээний үнэ биш цаана нь бодитоор явагдаж байж болзошгүй өндөр үнээр татварыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөхгүй уг асуудал шүүхэд очсон. Шүүхэд очсон хойноо харамсалтай нь тохиолдол бүрд татвар ялагдал хүлээж байжээ. Өөрөөр хэлбэл борлуулалтын орлогоосоо баг татвар төлсөн байгаа юм" гэлээ.