СОНСГОЛ: Иргэдээс эрх бүхий хүмүүсийг сонсголд оруулах санал ирсэн ч шалгагдаж байгаа тул оролцуулах боломжгүй

СОНСГОЛ: Иргэдээс эрх бүхий хүмүүсийг сонсголд оруулах санал ирсэн ч шалгагдаж байгаа тул оролцуулах боломжгүй

Өнөөдөр /2022.12.21/ “Нүүрсний” гэх асуудлаар УИХ-аас нээлттэй сонсголыг зохион байгуулж байна. Өглөө 10:00 цагт эхлэх ёстой байсан тус “Нээлттэй сонсгол” зохион байгуулалт, иргэдийн эсэргүүцлийн улмаас түр хойшилоод байсан бол Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Иргэдээс нүүрсний хэрэгт холбогдсон эрх бүхий хүмүүсийг сонсголд оруул гэсэн шаардлага тавьсан гэвч хууль хяналтын байгууллагаас нэгэнт шалгагдаж байгаа хүмүүсийг сонсголд оролцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга болон ерөнхий сайдыг сонголд оруулах иргэдийн хүсэлтийг холбогдох хүмүүст дамжуулж өгнө. Өнөөдрийн сонсголд урьдчилсан байдлаар 59 иргэн үг хэлэх санал хүргүүлсэн. Үүнд их хурлын гишүүд байхгүй. Иргэдийн төлөөлөл байгаа. Гэхдээ чөлөөтэй үг хэлхийг хүссэн хүн бүр нэмж үг хэлж болно. Мөн гишүүд ч үг хэлж, асуулт асуух эрхтэй гэж үзэж байна. Иймд ээлжилж санал бодлоо солилцоод явна" гэв.