Ж.Бат-Эрдэнэ: Нүцгэлсэн залуус бичиг баримтгүй байна. Албан ёсоор нэрээ өгөөд сонсголд орох нь нээлттэй шүү дээ

Ж.Бат-Эрдэнэ: Нүцгэлсэн залуус бичиг баримтгүй байна. Албан ёсоор нэрээ өгөөд сонсголд орох нь нээлттэй шүү дээ

Өнөөдөр /2022.12.21/ “Нүүрсний хулгай” гэсэн сэдвээр УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийг УИХ-ын гишүүдтэй цахимаар ярилцахаар зохион байгуулалтыг хийсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж, улмаар Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар болж түр завсарлаад байна.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Сая гарч нүцгэлсэн залуучуудтай уулзсан эрүүл мэндийн байгууллагаас зайлшгүй үзлэг хийхгүй бол болохгүй гэж байна. Хоёрдугаарт ерөөсөө бичиг баримтгүй хүмүүс байгаад байгаа юм байна. Бид бол нээлттэй сонсголд оролцох албан ёсны нэрээ өг гэсэн шүү дээ. Иргэн хүнийхээ хувьд хариуцлагатай иргэний үнэмлэхээ үзүүлээд орох ёстой. Мөн хоорондоо ярьж байгаад нэрээ өгчих хэрэгтэй байсан. Бид нар тэдэн хүн орж ир гэгээгүй учраас орж ирэх нь нээлттэй” гэлээ.

ҮЗЭХ: