С.Одонтуяа: Иргэд зохион байгуулагчдаа хөөсөн. Ингэж бухимдвал үр дүн гарахгүй

С.Одонтуяа: Иргэд зохион байгуулагчдаа хөөсөн. Ингэж бухимдвал үр дүн гарахгүй

Өнөөдөр /2022.12.21/ “Нүүрсний хулгай” гэсэн сэдвээр УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байгаа хэдий  ч иргэдийг УИХ-ын гишүүдтэй цахимаар ярилцахаар зохион байгуулалтыг хийсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж, улмаар Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар болж түр завсарлаад байна.

Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өгөв. Тэрбээр, “Ажлын хэсэг нэлээн олон хоног хуралдсан. Аль болохоор олон хүн оролцуулъя гэж төрийн ордны том танхимд хийе гээд бэлтгэл ажлаа хангаад явж байсан ч гэнэт доод танхимууддаа явагдана гэсэн шийдвэр ирсэн. Парламент юу гэж үзээд байна вэ гэхээр энэ чинь парламентын өөрийн нээлттэй сонсгол юм. Харин улс орон даяар нээлттэй нэвтрүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Иймд сөрөг хүчнээс иргэд бол их бухимдалтай ууртай байна, иргэдээ аль болохоор оролцуулъя гэж нэрийг авсан. Бид парламент хууль ёсондоо захирагдаад сонсголоо зохион байгуулах гэж үзсэн. Гэтэл иргэд зохион байгуулж байгаа хүмүүс хүртэл гар гэсэн шаардлага тавиад хурлаа удирдах бүх зүйл алдагдах нөхцөл үүссэн. Ямартай ч том танхимд хуралдахаар болсон” гэв.

ҮЗЭХ: