Ерөнхий сонсголыг төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах иргэдийн хүсэлтийн дагуу түр завсарлалаа

Ерөнхий сонсголыг төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах иргэдийн хүсэлтийн дагуу түр завсарлалаа

Өнөөдөр /2022.12.21/ “Нүүрсний хулгай” гэсэн сэдвээр УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байна. Тус сонсголд оролцохоор 300 гаруй иргэн бүртгүүлсэн бол тэднээс 100 гаруйг нь хасахаар болсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Ингэхдээ иргэд төрийн ордны нэг зааланд суулгаад УИХ-ын гишүүдтэй цахимаар ярилцахаар зохион байгуулалтыг хийсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. 

Улмаар Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны 4 танхимд зэрэг явуулж эхэлсэн боловч, оролцогчид Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах хүсэлт гаргасны улмаас Ажлын хэсэг сонсголын дэг, зохион байгуулалтын талаар хуралдаж байна. Иймд Ерөнхий хяналтын сонсгол түр завсарлалаа.