Өнөөдөр /2022.12.21/ “Нүүрсний хулгай” гэсэн сэдвээр УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байна. Тус сонсголд оролцохоор 300 гаруй иргэн бүртгүүлсэн бол тэднээс 100 гаруйг нь хасахаар болсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл сонсголд оролцохоор төрийн ордонд ирсэн иргэд болоод зохион байгуулагчдын дунд багагүй маргаан үүсээд байна. Учир нь иргэд төрийн ордны нэг зааланд суулгаад УИХ-ын гишүүдтэй цахимаар ярилцахаар зохион байгуулалтыг хийсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
ВИДЕО:
Энхмөнхийн зөв лдө сонсгол гэснээ дарга нар тусдаа иргэд тусдаа гэшш... Үхсэндээ айдаг байнаа. нүүр нүүрээ харж байгаад ярилцана биз #Сонсгол
— bruno (@lhaganaa) December 21, 2022
pic.twitter.com/FPyWYBKaGA
Дарга нар нь нэг дулаан зааланд, иргэд нь хүйтэн яриа нь ч сонсогдохгүй зааланд дүрс харуулж байна!
— Батука (@Batuka_UB) December 21, 2022
Энэ жүжгээ зогсоо @OyunerdeneMN @Zandanshatar @ganzul_t #НүүрснийСонсгол нээлттэй гэж *аасан ??? pic.twitter.com/HIRgiJNHx0