Х.Ганхуяг: Юугаа ч судлаагүй байна. Худалдан авагчийн эрх ашгийг хамгаалсан ажлыг хийгээгүй байна

Х.Ганхуяг: Юугаа ч судлаагүй байна. Худалдан авагчийн эрх ашгийг хамгаалсан ажлыг хийгээгүй байна

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаанаар Нүүрсийг биржээр арилжих бэлтгэл явцын талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Биржтэй холбоотой хуулиа батлуулахдаа Монголбанктай ярьсан уу. Журмаар зохицуулна гэж хэлэх юм. Хууль давсан журам гэж үгүй шүү дээ. Арилжааны банкиуд хүний мөнгийг авчхаад өгдөггүй биз дээ. Их хэмжээний мөнгө орж ирсэн байдаг. Арилжааны банк нь гаргаж өгөх нэрээр дампуурдаг зүйл болох вий дээ. Яг гүйлгээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг Монголбанктай холбогдож банкны хуульд оруулах ёстой юм. Худалдан авагчийн эрх ашгийг хамгаалсан ажлыг огт хийгээгүй байна. Иргэд 1000 долларыг авах гэж яаж үйлээ үзэж байна. Долларын гүйлгээ, шилжүүлэг дээр гүйлгээ хийж болохгүй нэг жил боллоо. Журмаар зохицуулалт хийх эрхээ хуулиар авах ёстой. Банкны хууль судлаагүй байна. Гадаадын аж, ахуй нэгж Монголоор доллараар гүйлгээ хий зөвшөөрөл гэж байхгүй шүү" гэлээ. 

ҮЗЭХ: