Н.Учрал: А-г Б-гээр солиод нүүрсний хулгай арилахгүй. Түр журмаар нүүрсийг биржээр борлуулна

Н.Учрал: А-г Б-гээр солиод нүүрсний хулгай арилахгүй. Түр журмаар нүүрсийг биржээр борлуулна

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаанаар Нүүрсийг биржээр арилжих бэлтгэл явцын талаарх Инновац цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын мэдээллийг сонслоо. 

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Уул, уурхайн биржийн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл батлагдаагүй өнөөдрийг хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, бид хамгийн чухал хуулийг батлаагүй хугацаа алдсан байгаа юм. Уул, уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл ил тод бус байгаагаас үүдэн хүндрэл учирч авлигал нүүрлээд байна. Дунд нь зуучлагч гарч ирээд авлигал аваад байна. Хүн бий учраас хулгай хийгдэнэ. Тэгэхээр цаашид А-г Б-г сольсноор ямар ч өөрчлөлт авчрахгүй. Хүн биш агуулгыг, технологид суурилсан шийдлийг санал болгож байж хулгайгаас сална. Баялагтаа эзэн байя гэвэл цахим бирж дээр нүүрсээ ил тод зарах хэрэгтэй. Чөлөөт үнээр өрсөлдөх ёстой. Тэгэж байж ханцуйндаа нуугаад байгаа авлигал нь арилна. Ингэж байж эдийн засагт эерэг нөлөөлөл учруулна. Үүнийг бид нар хийж чадаагүй байна.

Гэхдээ Засгийн газраас арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн хурлаараа "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журам"-ыг баталсан. Хуулийг хүлээхгүйгээр түр журмын хүрээнд Хөрөнгийн биржийнхэн таваарын биржээрээ нүүрсийг арилжаалж эхэлнэ.

Бэлэн платфомыг ашиглана. Харин дараа нь Уул, уурхайн биржийн хууль батлагдвал төрийн өмчийн оролцоотой ямар нэгэн аж, ахуй нэгжүүд цахим арилжааг хийнэ. Хөрөнгийн биржийн дэргэд цахим бирж бий болно. Иргэд, хувийн хэвшил хамтран хяналтыг тавина, төрийн оролцоотой байна. Хүн бүрийн хяналтанд арилжаа хийгдэнэ. Ингээд уг үйлдлийг блкокчейн дээр бүртгэнэ. Энэ нь кодлогдсон хараат бус технологи. Хэрвээ ингэж чадвал хэн нэгэн өөрчилж, хөнддөг асуудал үгүй болох юм.  Технологид суурьтай 10 орчим бирж байна" гэлээ. 

ҮЗЭХ: