С.Одонтуяа: Нүүрсний хулгайн тухай нийтийн сонсголд албаныхны оронд ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуягийг мэдээлэл өгүүлэх нь зүйтэй гэх саналыг хэлж байна

С.Одонтуяа: Нүүрсний хулгайн тухай нийтийн сонсголд албаныхны оронд ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуягийг мэдээлэл өгүүлэх нь зүйтэй гэх саналыг хэлж байна

Нүүрсний хулгайг шалгах УИХ-ын түр хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооноос нүүрсний асуудлаарх нийтийн сонсголыг маргааш /2022.12.21/ зохион байгуулна. Уг үйл ажиллагаатай холбогдуулан доорх мэдээллийг өглөө.

ҮЗЭХ: 

Түр хорооны дарга Г.Ганболд "Сонсголын хуулийн дагуу иргэдийн хувьд үг хэлэх мэдээллүүдээ урьдчилж ирүүлсэн. Нийтийн сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 иргэн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 34 иргэн үг хэлнэ. Дөрвөн асуудлын хүрээнд зургаан чиглэлээр мэдээлэл сонсоно. Нэгдүгээрт,З ГХЭГ-аас нүүрсний асуудлаар мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, Тавантолгойн бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат оффтейк буюу нууц гэрээнүүдийн талаар мэдээлэл хийнэ. Гуравдугаарт, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж буй болон хүчингүй болсон хэргүүд, ямар хүмүүс холбогдсон талаарх мэдээллийг сонсоно. 

Мөн гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын талаар тодорхой мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авна. УИХ-ын сонсголыг Эдийн засгийн байнгын хороон дээр тухайн асуудалд холбогдсон гэрээний хоёр тал, бусад холбогдсон хүмүүсийн тал бүрийн байр суурийг сонсох юм.  Хэрвээ танд асуух асуулт байвал хуулийн дагуу урьдчилж саналаа ирүүлэх, мөн өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулж асуух боломжтой" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнө нь УИХ-аас зохион байгуулсан нээлттэй сонсголуудын талаар иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж ирсэн. Өөрөөр хэлбэл албаныхан болон УИХ-ын гишүүд ярьсаар байгаад сонсголын цаг нь дуусчихдаг. Иргэд төрийн бус байгууллагууд, сөрөг хүчний байгууллагууд нам эвслүүдээс үг хэлэх боломж бага байдаг гэсэн шаардлагыг ирүүлдэг. Тиймээс маргаашийн хэлэлцүүлэгт иргэдийн үгийг түлхүү оруулахын төлөө ажиллаж байгаа.  Аль болох төрийн бус байгууллага, иргэдийн үгийг сонсох чиглэлээр нээлттэй сонсголыг зохион байгуулахыг хичээж байна. Нээлттэй сонсголыг зохион байгуулах ажлын санаачилгыг анх Т.Доржханд болон миний бие С.Одонтуяа нар зэрэг сөрөг хүчний долоон гишүүн санаачилж, хийхээр болсон. Тэгэхээр бид бас сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, амжилттай зохион байгуулахын төлөө ажиллаж байна. Иргэдээс ямар санал ирж байгаа вэ гэхээр “эрх баригчдыг сонсох хэрэггүй. Учир нь тэд тайлбар боло тоо ярина. Тэдний оронд ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг авчирч байж сонсгол чинь бодитой үр дүнтэй болно” гэсэн санал ирүүлсэн” гэв.