ЧУУЛГАН: Элчин сайдуудыг томиллоо

ЧУУЛГАН: Элчин сайдуудыг томиллоо

Чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөж дууслаа. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа элчин сайдуудыг эгүүлэн татахыг дэмжих саналын томъёоллоор санал хураахад 81.6 хувийн саналаар дэмжигдлээ. Үүний дараа НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч болон таван улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлаар санал хураалт явууллаа.

Үүнд:

- ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилохыг 42 гишүүний буюу 82.4 хувийн саналаар,

- Бүгд найрамдах Куба улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэгийн томилохыг 40 гишүүний буюу 78.4 хувийн саналаар,

- Тайландад суух Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг 42 гишүүний буюу 82.4 хувийн саналаар,

- Шведэд суух Элчин сайдаар Т.Жанабазар томилохыг 44 гишүүний буюу 86.3 хувийн саналаар,

- НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг томилохыг 43 гишүүний буюу 84.3 хувийн саналаар,

- Польш улсад суух Элчин сайдаар Б.Доржийг 42 гишүүний буюу 82.4 хувийн саналаар тус тус дэмжлээ.