Б.Энхбаяр: Шүүгч, Цэцийн даргад үйлчилдэг халдашгүй эрхийг дотоодын цэргийн алба хаагчдад эдлүүлэхийг дэмжихгүй

Б.Энхбаяр: Шүүгч, Цэцийн даргад үйлчилдэг халдашгүй эрхийг дотоодын цэргийн алба хаагчдад эдлүүлэхийг дэмжихгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байна. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Дотоодын цэргүүдээсээ "Тусгай салаа"-г гаргах гээд байна уу. Энэ салаанд Цэрэг, Цагдаагийн аль хууль нь үйлчлэх вэ. Дотоодын цэргийн штабын дарга нь 18 аас доошгүй жил ажилласан байх ёстой гэнэ. Энэ яг шүүхийн шинжилгээ шиг орж ирж байна. Их өндөр шаардлага байна. Үүнд ямар байр, суурьтай байгаа вэ. Штабын дарга дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд орлоно гэж тус хуульд тусгажээ. Штабын дарга нь командлагчаа орлодог юм уу. Ийм юм анх удаа уншиж байгаа учраас гайхаж байна. Дотоодын цэрэг хот суурин газарт таксинаас бусад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчино гэж байна. Бүх төрийн алба хаагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм уу. 

Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командчлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа  болон биед нь үзлэг нэгжлэх хийхийг хориглоно гэжээ. Гэтэл энэ шүүгч, Цэцийн дарга нар дээр яригддаг өндөр эрх. Дотоодын цэргийн алба хаагчдад халдашгүй эрх эдлүүлж байгаа юм бэ. 

Түүний асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар хариулт өглөө. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: