ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Төрийн ордон, Их тэнгэр зэрэг онц чухал обьектын ойр, орчмын сэжиг бүхий хүн, тээвэрт нэгжлэг хийнэ

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Төрийн ордон, Их тэнгэр зэрэг онц чухал обьектын ойр, орчмын сэжиг бүхий хүн, тээвэрт нэгжлэг хийнэ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байна. 

Дотоодын цэргийн хуулийг хэрхэн, яаж өөрчлөх талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв.  Тус хуулиар

  • Дотоодын цэргийн байгууллага Монгол улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн гэж тодорхойлон төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар 
  • Дотоодын цэргийн штабыг дотоодын цэргийг удирдах мэргэжлийн төв байгууллага болон штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн байгууллагын аль нэг эсвэл хоёр байгууллагад нийт 18 аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр 
  • Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу хот суурин дотор такси үйлчилгээнээс бусад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих. Цагдаагийн албан хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцалхад хүрвэл түүнийг тэргүүн эгнээнд ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нигймийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж буй цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгохоор 
  • Аймгийн төв болон суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сартай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн алба хаагчид нэгэн адил эдлүүлэхээр
  • Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командчлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа  болон биед нь үзлэг нэгжлэх хийхийг хориглох. Хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж бусад төрийн цэргийн болон хууль сахиулах алба хаагчийн нэгэн адил албан хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох тухай 
  • Улсын онц чухал обьектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах, обьектын хамгаалалтын найдвартай аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт, санхүүжилтийг авч ашиглахаар
  • Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд улсын онц чухал обьектоос бусад обьектыг дотоодын цэргийн хамгаалалтад авч аюулгүй байдлыг хангах чиг үүргийг авч хэрэгжүүлэхээр 
  • Улсын онц чухал обьектын хамгаалалтад гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектын ойр, ойрчимд байх сэжиг бүхий хүн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгахад баримтлах Цагдаагийн албаны тухай хууль заасан үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг нэмж тусган гаргасан зөрчлийг шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх журам, зарчмыг нэмж тусган шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. 

ҮЗЭХ: