Ах дүүгээ албан тушаалд томилж, тендерт оролцвол хариуцлага хүлээлгэдэг болох хуулийн төслийг боловсруулж эхэлжээ

Ах дүүгээ албан тушаалд томилж, тендерт оролцвол хариуцлага хүлээлгэдэг болох хуулийн төслийг боловсруулж эхэлжээ

Иргэдийн жагсаалтай холбоотойгоор Засгийн газраас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж батлуулсан. 

Тус өөрчлөлтөөр

  • Хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсны дараагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох,
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах. Тухайлбал, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар эсвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, 
  • Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар болон гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон юм. 

Тэгвэл албан тушаалтнуудыг хариуцлагажуулах бас нэгэн хуулийг Засгийн газраас боловсруулж эхэлжээ. Тодруулбал, албан тушаалтнууд нь ах дүү, хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилдоггүй байх, тендерт оролцдоггүй болгох хуулийг зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болгох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж ирэх зунаас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх бололтой.