Д.Тогтохсүрэн: “Нүүрсний хулгайн” асуудалд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүд шалгуулна

Д.Тогтохсүрэн: “Нүүрсний хулгайн” асуудалд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүд шалгуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр /2022.12.19/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Нүүрсний хэрэгт нэр холбогдоод буй бүлгийн таван гишүүн шалгуулъя гэдэг нэг зүйл дээр тогтож байгаа. Цаашид нэр нь зарлагдаагүй ч шалгуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Бидний ойлгож байгаагаар прокурор, АТГ, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд явцын дунд шалгах зүйл их гарч ирэх байх. Тийм учраас өнөөдөр намын дарга бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд ямар нэгэн асуудалд холбогдвол бүгд шалгуулна гэдэг чиглэл өгсөн" гэсэн юм.