МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, чиглэл өгчээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, чиглэл өгчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуралдаанаар өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцсэн. Хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, тодорхой мэдээлэл чиглэлүүд өгсөн. Намын бүлгээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр шийдвэр гаргасан. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын хуулийг энэ намрын чуулганаар баталж гаргах нь зүйтэй гэж үзсэн. Үндэсний хэмжээнд нийгмийн бүх бүлгийг хамарсан томоохон зөвөлгөөн зохион байгуулах шаардлага үүссэн гэж үзэж байна. Иймээс нийгмийн бүх л төлөөллүүдийг оролцуулсан нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулах чиглэлээр Ажлын хэсэг гаргана" гэлээ.