Т.Доржханд: Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. АТГ-аас зарласан хүмүүс эхнээсээ зугтаачихлаа

Т.Доржханд: Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. АТГ-аас зарласан хүмүүс эхнээсээ зугтаачихлаа

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.12.19/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай гэж шаардсаар байтал эхнээсээ зугтаачихлаа. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа. Үлдэхгүй юм байна. Энэ хүнийг шууд яллаагүй. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор  асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй  улс төрчид байна. Иймд ХҮН намын болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна. Өмнө нь Ч.Сайханбилэг гэдэг хүн бас ингээд зугатааж байсан. Х.Баттулга бол төмөр өргөдөг, хэрийн өвдөхөөргүй имиж бурдүүлсэн хүн. Тэгэхгүй бол хулгайчид чинь энэ мэтээр гараад дуусна гэдгийг дамжуулж хэлмээр байна. Эр зориг гаргаад ард түмнийхээ өмнө асуудлаа тавьж чадахгүй ийм улс төрчид байна. АТГ-тай хариуцлага тооц, эднийх буруугүй бол Засгийн газарт хариуцлага тооц ” гэлээ.