“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон, АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр /2022.12.18/ БНСУ руу явсан нь олны анхаарал, олон янзын хардлагад ороод байна.
Тодруулбал, энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа, “Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?” гэж мэдэгдсэн.
Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) December 18, 2022
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Х.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн зүгээс ямар нэг саад учруулахгүй дуудсан цагт ирж байна” гэсэн баталгаа гаргасан ажээ. Мөн тэрээр энэ сарын 15 /2022.12.15/-ны өдөр АТГ-т байцаалт өгөхдөө энэ сарын 18 /2022.12.18/-ны өдөр БНСУ-д эмчилгээнд явахаар төлөвлөсөн, учир нь “төлөвлөгөөт хагалгаа хийлгэнэ" гэдгээ илэрхийлжээ. Тиймээс мөрдөгчийн зүгээс түүнд “Хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ” авчээ.