Манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам 2023-2024 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуульд суралцах Монголын оюутны тоог 620 болгон нэмэгдүүлэхээр болсон гэж мэдээллээ.
Ингэхдээ "Ирэх онд оросын их, дээд сургуульд суралцах оюутны тоог 620 болгон нэмэгдүүлэхээр боллоо. Мөн оросын агуу зохиолч П.Достоевскийн зохиолыг Монгол Улсад сурталчлан таниулахад асар их хувь нэмэр оруулсныг үнэлж Монголын нэрт улстөрч, Гадаад харилцааны сайд асан дипломатч Ц.Гомбосүрэнд ОХУ-ын элчин сайд Азизов Оросын Соёлын яамны “Орос агуу зохиолч П.Достоевский” нэртэй медаль гардуулжээ.