"Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалтай зэрэгцэн Эрдэнэс тавантолгой ХК-ийн оффтейк гэрээ /нууц/-г ил болгосон бол АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр /2022.12.13/ зарласан.
Харин оффтейк гэрээний талаар албаны эх сурвалж, “есөн гэрээ байгаа” бүгдийг нь ил болголоо гэж мэдэгдсэн ч өдгөө Эрдэнэс тавантолгой ХК-ийн албан ёсны вэб сайтад долоон оффтейк гэрээ ил болоод байгаа юм.
Гэтэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа, “Хэрэг хийгээгүй хүн айдасгүй, хилсээр шорондуулахад босоо байдаг гэснээс нууц 11 нүүрсний гэрээнээс ямар шалгуур, шалтгаан зорилгоор 7 нь ил болж 4 нь нууц үлдэв? Засвар хийх гээд байна уу? ЖДҮ жишгээр гарзгүйгээр нь туг тахих гээд байна уу? Улстөр заавартай хууль хүний царай хараад байна уу” гэжээ.
Хэрэг хийгээгүй хүн айдасгүй, хилсээр шорондуулахад босоо байдаг гэснээс нууц 11 нүүрсний гэрээнээс ямар шалгуур, шалтгаан зорилгоор 7 нь ил болж 4 нь нууц үлдэв? Засвар хийх гд бн уу? ЖДҮ жишгээр гарзгүйгээр нь туг тахих гд бн уу? Улстөр заавартай хууль хүний царай хараад бнуу? https://t.co/DBES6YEIgh
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) December 13, 2022