Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга нүүрсний гэх хэрэгт холбогдсон К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа нарт холбогдох эрүүгийн хэрэгт процессын хураангуй бэлтгэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдосыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Мэндбаярыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус, Авто тээврийн үндэсний төвийн хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан С.Ононг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус, “Бэш тэрэг транс” ХХК-ийн захирал ажилтай Л.Балдоржийг “хахууль өгөх” гэмт хэрэгт, “Буман трейд” ХХК-ийн захирал ажилтай Б.Давааг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч, Нийт шүүгчийн чуулган, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилж, шүүгч хуульд заасан хугацаанд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Л.Балдорж, Б.Даваа нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарласан байна
С.Давааням нарт холбогдох эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийн тухай
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор И.Мөнхцэцэгээс
- “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Даваанямыг “Хахууль авах” гэмт хэрэгт, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,
- Монгол Улсын иргэн С.Эрдэнэтовчийг “Хахууль өгөх” гэмт хэрэгт,
- Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Saienbaoyin /Ж.Сайнбуян/-д “Хахууль өгөх” гэмт хэрэгт,
- “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн, хяналтын, үзлэгийн оношлогч инженерээр ажиллаж байсан Э.Шарав-Арилдийд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,
- “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Оргилболдыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн хүлээн авч, нийт шүүгчдийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу уг хэрэг нь шүүгчид хуваарилагдсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч С.Даваанямын өмгөөлөгч Б.Баатарсайхан өмгөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, товыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тогтоосон. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр: “...нэр бүхий компаниудын итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдүүд уг үйл явдалд ямар үүрэг оролцоотой байсан эсэхийг тодруулах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэхээр, ...гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул гэрчид эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсгийг зуруулж, мэдүүлэг авахуулахаар, ...хахуульд өгсөн, авсан гэх зүйл нь төгрөг юмуу, юань юмуу гэдгийг тогтоох, юан бол түүнийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгт хэрхэн хөрвүүлж тооцох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг төгрөгөөр тодорхойлох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгүүлэх...”-ээр яллагдагч нарт холбогдох эрүүгийн 2102004450277 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Даваанямд урьд авсан С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Худгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлах арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч С.Эрдэнэтовч, /Saienbaoyin/ Ж.Сайнбуян нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлах арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/234 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл гаргаагүй, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт Монгол шуудангаар хүргүүлсэн байна.