Ц.Анандбазар: Би 7-р ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй. Би өөрөө бурхны шашинтай хүн

Ц.Анандбазар: Би 7-р ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй. Би өөрөө бурхны шашинтай хүн

Өчигдөр /2022.12.13/ АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдсон нэр бүхий УИХ-ын хэдэн гишүүдийн нэрийг зарласан. Иймд Ц.Анандбазар, Ш.Раднаасэд нарын гишүүд АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, "Нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина. Би өөрөө бурхны шашинтай хүн хулгай гэдэг зүйлийг үзэн яддаг хүн. Ард түмэнтэйгээ нэгдэж тэмцээд жинхэнэ хулгайчийг гаргаж ирнэ. Би сонгогдоод ард иргэд ядуу байна гэж ярьсан гэтэл Сүндээ гээд баахан хүмүүстэй холбосон. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ" гэлээ.